*** Азхvv блог ***


Ай хө Блогоо шинэчлэмээр байдаг
Хийх юм их байна даа

Эхлэл | Миний тухай | Хуучин бичлэг | Найзууд

Бvсгvй минь инээмсэглэж байгаарай

Бичсэн: 20:20 2006-08-12

Бvсгvй минь чинь толинд харахдаа инээмсэглэж байгаарай
Бvдэрч унасан чулуугаа хараад ч инээж яваарай
Ертөнцийн юм бvхэн чиний л төлөө хөдөлж байдаг
Ерөөлгvй энэ чулуу ч гэсэн чамайг ухаажиг гэж зам хөндлөн хэвтэнэ.

 

Тэртээх зуунд дайчин эрс чиний төлөө бvлээн цусаа урсгаж
Тэмvvжин хаан чамайг амгалан байг гэж энэ улс гvрэнээ байгуулж
Чиний vзэсгэлэн гуаг тунхаглаж олон зураачид бvтээлээ мөнхөлж
Чамайг уяраах гэж олон найрагчид шvлгээрээ уралддаг

 

Эрхэс нараа тойрон эргэх тэнхлэг нь чи билээ
Эрдэмтэн мэргэд чамайг жаргаах гэж сургаал номоо хайрладаг билээ
Энэ цэлмэг хөх тэнгэрт минь алгасалгvй
Нар сар хvртэл чиний л төлөө ээлжилж хөөрдөг билээ.

                            

 

Дуулсан дуунд нь уяраг гэж эгшигт айзам ийм уянгалаг байдаг
Дурлал хайраараа жаргаах гэж эр хvн ийм ухаантай байдаг
Дуурсах нэрээ өөрөө олоорой гээд
Дуудах нэр чинь ийм утгатай байдаг

 

Будант энэ орчлонд чамайг
Бусдыг өөрөөсөө илvv хайрлаж сураарай гэж
Бурхад чамайг эмэгтэй хvн эх хvн болгосон билээ

                                 

Бvсгvй минь чи

Өглөө сэрээд инээмсэглэж байгаарай
Өнөөдөр, хоёр маргаашаас vнэтэй шvv

 

 


Сэтгэгдэл бичих!

gaihaltai

Оруулсан: Yanjinlham 18:41 2006-08-13
uneheer saihan bolson bna. shuleg ch yarih ym alga. uneheer saihan... blogiin nuur buur sak bolson bna.
Холбоос
Сэтгэгдэл бичих!


<- Ємнєх хуудас | Дараагийн хуудас ->
barrington illinoismonophonic-ringtonesrtttl ringtones freenextel ringtone formatternextel mp3 ringtonesi830 ringtone softwarelatest tamil ringtonefree ringtones for nokia 5100 phonehifi ringtones freegood shepard hospital barrington il



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax
Business Logo design