*** Азхvv блог ***


Ай хө Блогоо шинэчлэмээр байдаг
Хийх юм их байна даа

Эхлэл | Миний тухай | Хуучин бичлэг | Найзууд

СЭТГЭЛ МИНЬ ӨӨРТӨӨ ШИВНЭНЭ

Бичсэн: 22:52 2006-08-19

Өглөөний намуунд ганцаар алхахад
Өөрөө өөртөө шинэхэн санагдана
Өчигдрийн гунигаас хоромхон холдсон
Өр сэтгэл минь өөртөө шивнэх юм ...

                    

Өдөр бүр давтагддаг  энэ амьдралд
Өө сэвгүй мөр гэж үгүй 
Өднөөс хөнгөн сэтгэлийн энэхэн завсарт
Өөрийгөөн тунгаах  зав нэгээхэн үгүй  гэж үү..?

 

Өргүй үйлд насаа барж
Өнгө амтаар бүхнийг хэмжсэн
Өөртөө зараагүй цаг хугацааг
Өнөөдрийн цэнгэлтэй адилтган умартана...

 

Өөртэйгөө хоцорохыг үгээгүй хоосорлоо гэх
Өтлөхийн хойно л өөрийгөө нэг сонсье
Өнөөдөр харин бусдын хуулиар амьдаръя гэнэ...
Өөртөө ахархан энэ хорвоо өөрөөр чинь харин дуусдаггүй биш үү?

 

Өөдгүй тавилан гээд үнэнээс буруулаад яалтай
Өөрөөсөө ямагт хол байсаар 
Өсөхөөс өтөл буурал болтол
Өнөд гэлдэрсэн зам ...
Өнөөдөр ч туулах тавилан...

 

Өр зүрхээ нэг чагнахсан
Өөр ертөнцийг хааяа умартахсан
Өнгөт энэ орчонгийн нэгэн урсгал болж яваа
Өөртөө зориулж зогсолт өгөхсөн

Өнгөрсөн дурсамж, хөнгөн гуниглал бас аархалдаа дарагдаж
Өөрөө өөртөө эрх чөлөө хайрлахсан.

Өглөөний намуунд ганцаар алхалж
Өр зүрхээ нэг чагнахсан

Өөрийнхөө төлөө, өрөөлийн төлөө
Өрнөх хүслээ нэг цэгнэхсэн...


Сэтгэгдэл бичих!



<- Ємнєх хуудас | Дараагийн хуудас ->
barrington illinoismonophonic-ringtonesrtttl ringtones freenextel ringtone formatternextel mp3 ringtonesi830 ringtone softwarelatest tamil ringtonefree ringtones for nokia 5100 phonehifi ringtones freegood shepard hospital barrington il



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax
Business Logo design