![]() |
*** Азхvv блог *** |
![]() |
![]() | ||||
Өгүүлэхийн үнэн сайхан уул миньБичсэн: 23:29 2006-08-08
OnkiОруулсан:
Зочин 17:47 2006-08-10
Duchiin bitaniih ni zaana toli baina a..
Холбоос
Сэтгэгдэл бичих! bayarlalaaОруулсан:
Зочин 16:06 2006-08-09
Saixan duu sonsood yilzixlaa.Eejiigee sanaad xezyy l baina
Холбоос
Сэтгэгдэл бичих! <- Ємнєх хуудас | Дараагийн хуудас -> |
||||
![]() |
САНАХЫН ЦААДАХ ЗАМ
Сэвшээ салхитай, сэмхэн гунигтай тэр нүүдэл надаар өртөөлнө
Сэлэнгэ мөрний урсгал шиг алсыг харгуйг зүглэх
Сэрүүн зүүдний минь хязгаарт аавтай минь уулзуулах нүүдлийн зам.
Өрөөлд биш өөртөө би заримдаа зам хайдаг
Өмнө минь дурайх замаас би шалтгаан эрдэг
Өөрийг минь таллах хувь заяаны алтанхан заадалтай
Өнө хожид, алс ирээдүйг зүглэх энэ замын тухай эргэцүүлж нэг тунгаахын учир...
Өртөө дамжсан нутгийн салаа замууд
Өөрөө туулсан өнөө л бор замууд
Зөгнөж таагаагүй замууд
Зөнгөөрөө нь үдлэх харууслын дундах тоостой замууд
Үүр цүүр зүүдлэх эцгийн голомт удмын алтанхан зам
Насан балчир бодлын минь өмнөх сүүмэлзэх зэрэглээт замууд
Аль ч замаар бие, сэтгэл минь хөвөрлөө гэсэн
Айлсах ханьгүй миний бодлын зам намайг нэг л зүгт хөтөлнө
Жингийн тэмээд нүүх шиг санаа алдам уйтай зам
Жим жимээр хөтлөх буцахын хэмнэлтэй тэр зам...
Хорвоогийн будант нүүдэл дунд намайгаа үлдээсэн
Ховорхон жаргасан эцгийн минь сэтгэлийг надад ойртуулсан тэрхэн зам
Жин жингийн цувааг аядуухан хөтлөөд хүү нь нүүж байна
Жирийн бор өвгөн эцэг минь танруугаа ойртон би нүүнэ
Энэ хорвоод эхлэл гэж байдаг бол
Эргэж хараагүй харгуй чамд эхлэл гэж байдаг бол
Энэ хүн миний, бас амьдралын минь эхлэл..
Энэлэн санахын минь учир, эргэн дурсахын минь шалтгаан... аав минь дээ
Хэзээ нэгэнтээ урсаад одсон их мөрөн та байж
Хаа ч юм бэ уусан цуурайлах сэтгэлийн аялгуу таных байж
Хэнээр ч орлохгүй түшиг минь та байж
Хэзээ ч мохоогүй эцгийн харам сэтгэл та байжээ.
Хан тэнгэр шиг тэнгэрлэг явсан эр заяа
Хаа холын зам зуур хүүдээ хоргдсон эцэг заяа
Намар намрын хөхөлбөр өдрүүдийн тоостой зам
Наранд элэгдэж бодолдоон хагдрах уулсын зам та байж...
Нанчид ээрсэн салаа замаас намайг холдуулсан хатуу зам
Намайг эрэх тунирхал дүүрэн аав зам
Надаасаа холдсон ч зүрх тогшсон бороотой зам
Нас дагуулах нүүдэл шиг амьдралын үнэн зам
Аав минь дээ...
Сэтгэл дундуур минь нүүх нүүдлийн цуваа хөвөрнө
Сэвшээ салхитай, сэмхэн гунигтай тэр нүүдэл надаар өртөөлнө
Сэлэнгэ мөрний урсгал шиг алсын харгуйг зүглэх
Сэрүүн зүүдний минь хязгаарт аавтай минь уулзуулах нүүдлийн зам.
Өрөөлд биш өөртөө би заримдаа зам хайдаг
Өмнө минь дурайх замаас заримдаа би шалтгаан эрдэг
Өөрийг минь таллах хувь заяаны алтанхан заадалтай
Өнө хожид, алс ирээдүйг зүглэх энэ замын тухай эргэцүүлж нэг тунгаахын учир.
Сэтгэгдэл бичих!