 |
Ай хө Блогоо шинэчлэмээр байдаг
Хийх юм их байна даа
| | |
|
 |
Р.Эмүжин: Үнсүүлэлгүй юутай удаав
Бичсэн: 20:45 2006-08-11
Үнсүүлэлгүй юутай удаа вэ Үнэндээ уруул минь өнчирч байна Үлгэр домгийн юм шиг юутай хуучин өдрvvд вэ Үлэмжийн гэгээн сэтгэл минь ганцаардалыг тэвчишгүй нь Үргэлжийн гунигийг хэн надад үлдээгээ вэ Үнэт эдлэл мэт түүнд дурлах нь юу вэ
Үзэмжийн төдий орчлонг гайхуулж Үзэмжийн төдий явъя гэтэл Үүрийн гэгээ, үдшийн бүрий мэт алдуурсан Үзтэл залуу насыг яах юм бэ Үнэнч бус гэж хэлбэл ч хэлэг Үнсүүлэлгуй юутай удаав

Зөвхөн өөртөө зориулж Нэрийг минь хэл Зөвхөн өөртөө зориулж Өврийг минь сана
Хэзээ нэгэн цагт чинийх байсан Хэлбэрлэг төрх, будаггүй уруулд Унаж үхдэгтэйгээ эвлэр Хаврын салхи мэт араншинг минь Халааснаасаа гээсэн зурвас мэт Хаяж чадаагүйдээ гунигла
Надаас бусад нь чамд хэн байсныг Надаас элгэмсүүг мэдэх үгүйгээ Нэрэлхэх юмгүй цэгнэ
Навчис унах цагаар Намайг зорьж халамцуухан ир Тэнэглээд ч гэсэн зоригло Тэгээд хэрхэхийг минь хүлээ
Сэтгэгдэл бичих!
<- Ємнєх хуудас
| Дараагийн хуудас
->
|