Холын холдоо сэтгэл минь эзгvй
Хоймрын наранд хайр минь чи эзгvй
Амьдралын уртад хань минь эзгvй
Алдаа оноотой итгэл эзгvй
Хайраар гэрэлтсэн дурсамж чинийх
Хагацлын vнэтэй нулимс чинийх
Харина аа гэсэн амлалт чинийх
Харьдаа сураггvй чи минь минийх...
Сар жилийг эвхэн байж хvлээлээ
Сарны дор эмтрэн байж хvлээлээ
Салхинаас сураглаж хvлээлээ
Санааны vзvvрт чи минь алга...
Чиний vгvйд амьдрал эзгvй
Чиний vгvйд жаргал эзгvй
Чиний vгvйд энэ бие эзгvй
Чиний vгvйд эх орон эзгvй